Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“IHC” койны хохирогч: О.Мөнхжингийн сторинд итгээд койн унах бүрт худалдаж авсаар байгаад 140 сая төгрөгөөрөө хохирсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

“IHC” койн худалдан авч, хохирсон гэх иргэд мэдээлэл хийж байна. Тодруулбал, IHC койн худалдан авахдаа өөрсдийн байр, машинаа худалдан, эд хөрөнгөө алдсан өрх толгойлсон ээжүүд болон бусад хохирогч нарын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарласан юм.

Энэ үеэр хохирогч, "Койн анх гарахад СЗХ болон Цагдаагийн байгууллагаас яагаад сэрэмжлүүлэг хүргэж байгаагүй юм бэ. Миний авсан IHC койныг гаргасан хүмүүс байнга итгэл төрүүлдэг. Би анх 6,8 төгрөг буюу хамгийн өндөр байхад нь койн авсан. 5 болоход нь хүртэл авсан. Унах бүрт нь авдаг. Өсөх байх гэсэн итгэлээр мөн О.Мөнхжингийн сторинд найдаад байнга худалдаж авдаг байсан.

Намайг хүчлээгүй ч хүмүүс уриалдаг, урамшуулал зарладаг. Миний хувьд 140 сая төгрөг алдсан. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан миний насаараа цуглуулсан хөрөнгө.

Мөн бусад бүх койныг шалгаж өгөхийг хүсэж цагдаагийн байгууллагад хандсан. Би санхүүгийн тодорхой мэдлэгтэй ч надаас илүү хохирсон хүмүүс ч байна. Хэн нэгний ярианд итгээд койн худалдаж авснаасаа үүдээд хохирсон. Тиймээс цаашид бусад хүмүүсийг битгий хохироосой гэж хүссэндээ хэвлэлийн хурал хийж байна " гэв.

Х.Нямбаатар: Мета компанийн Жорж Ченийг ажлаас нь халуулах хүсэлтийг Мета компани руу явуулна, надаас уучлалт гуйх ёстой
Х.Нямбаатар: Мета компанийн Жорж Ченийг ажлаас нь халуулах хүсэлтийг Мета компани руу явуулна, надаас уучлалт гуйх ёстой
 
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.