Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мичидмаа: “Zaisan hill”-д байрлах “Z’Terra Event Hall Restaurant” хуримыг маань балалсан

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
10 минут 43 секунд

Иргэн Б.Мичидмаа өөрийн цахим хуудастаа хуримаа хийхээр төлөвлөсөн хосууддаа анхааруулах үүднээс дараах зүйлийг бичжээ. Тэрбээр,

"Хуримаа хийх гээд рестронаа сонгох гэж байгаа хосууддаа анхааруулга,сургамж болгох үүднээс өөрсдийнхөө хуриманд тохиолдсон азгүй гэх үү туршлагаа хуваалцья гэж бодлоо. Хэр баргийн зүйл дээр янз бүрийн шүүмж,пост бичээд байдгүй ч энэ удаа дуугүй өнгөрч чадахгүй нь...

За ямар ч байсан том ажлынхаа ард гарч 2022.08.13-ны өдөр гал голомтоо бадраан айл гэр боллоо. Маш их зүйлийг төлөвлөж байсан боловч бүх зүйл санаснаар болсонгүй. Бид 2 анхнаасаа хуримаа гадаа хийхээр төлөвлөж, хуримын өдрөө анх үерхэж эхэлсэн өдрөө хийхээр аль 1 сард товлосон байсан. Цаг агаарыг хэн ч урьдчилж мэдэхгүй болохоор хуримын өдөр маань бороотой байна гэж санасангүй. Мөн хийх газраа ч гэсэн 4 сард "Zaisan hill"-д болсон Wedding expo дээр очихдоо Z'Terra Event Hall Restaurant гэх газрыг олж мэдэн сонгосон маань амьдралдаа хийсэн томоохон алдаануудын нэг боллоо. Эднийхийг сонгосон шалтгаан нь гэвэл хотын төвд хамгийн том гэгдээд байгаа террас, байрлал сайтай, дээр нь том газар учир үйлчилгээ, хариуцлага сайтай, мөн тухайн өдөр ямар ч үйл ажиллагаа авахгүй зөвхөн танайд үйлчилнэ, мөн дотор заалтай гэсэн учраас итгэж найдан хамгийн чухал өдрөө даатган гэрээ хийсэн. Урьдчилгаа мөнгөө авахдаа бүх юм тэр өдөр асуудалгүй байна, бид нар юу хийхээ мэднэ, та нар зөвхөн өөрсдийгөө л бэлдээд ир гэх зэргээр тайвшруулж байсан, Үнэхээр л тийм байна байх гэж маш их итгэсэн. Мөн эднийх чимэглэлгүй учир BRAND MEDIA GROUP хамтран ажилладаг эднийхээр чимэглэлээ хийлгэвэл 40% хямдардаг гэв. Чимэглэлтэйгээ уулзахад 9,9сая чимэглэл нь хамгийн үнэтэй нь тэгээд эднийд хийвэл мөн дээрээс нь хуримын экспо д оролцсон гээд 5% хөнгөлүүлхээр болоод тэгшлээд 5 сая төгрөгөнд 9,9саяын чимэглэл хийж өгөхөөр болсон. Чимэглэл ч мөн адил эрт урьдчилгаа болох сая төгрөгөө хийгээд өдрөө баталгаажуулахад хуримнаасаа 7 хоногийн өмнө чимэглэлээ сонгоход болно гэж хэлсэн. Ирж гэрээ нтр хий гэж нэг ч удаа хэлээгүй учир бид 2 болчихлоо л гэж бодсон. Гэтэл хуримнаас 15 хоногийн өмнө залгаад танайх манайхаар чимэглүүлэх юмуу? Эсвэл больсон юмуу? Чимэглэл чинь сонголтгүй боллоо ирж чимэглэлээ сонго гэсэн. Юу болоод байгааг ойлгоогүй очиход 2хон төрлөөс сонго гэсэн,юун нөгөө хүссэнээрээ чимэглүүлэх, ингэмээр байна гэхээр энэ нь ч болохгүй, тэгмээр байна гэхээр наадах чинь үнэтэй, эсвэл өөр хуриманд гарчихсан, гээд үнэхээр сонин2 юм ярьсан.За тэгээд сонголтгүй болсон хүн яахав өөрсдөд нь байгаагаар нь чимүүлэхээр болж байгаан, голоор явдаг сүүн замын хажуугаар гэрэл тавина гэсэн боловч тадигдаагүй, ширээн дээр цэцэг, лаа нтр гэсэн байхгүй, зочидын нэрс дээр цэцгээр чимүүлье гэсэн тэр нь байгаагүй тэр ч дүүрчээ гэж бодоход зочид маань ирчихсэн байхад чимж дуусаагүй,шуудайнаас тоостой цэцэг гаргаж ирээд чимэглэж эхлэх гэж байсантай бол ярих юм үнэхээр байгаагүй, тийм ч болохоор үлдэгдэл 2,5 саяыг өгөхөд үнэхээр хайран байсан болохоор өгөөгүй.!!!!!! Надад мэдрэгдсэн зүйл бол энэ @brandmediagroup өөрсдөө ЗБ хийж их мөнгө оруулж байгаа хосууддаа тултал үйлчилдэг юм байна. Чимэглэл нтр дангаар нь тэр тусмаа хөнгөлөлт эдлэж байгаа хосуудыг бол зүгээр халтуур гэж хардаг юм байна гэж бодсон.

За буцаад Zterra гийн үйлчилгээрүү орьё.За үнэндээ бол үнэхээр үйлчилгээ аваагүй гэж хэлж болно.4цагаас хурим эхлэх байтал 4 цагт юу ч бэлэн байгаагүй, ширээ засагдаагүй, чимэглэл бэлэн биш, зочид хаачхаа мэдэхгүй энд тэнд бөөн замбараагүй байдал хос хоёрыг угтаж авсан үнэхээр ичмээр бас гомдмоор.

  • Ямар ч хүлээн авалт авахгүй гэсэн вип өрөөндөө төрсөн өдөр авчихсан
  • Зөөгч нар нь гадны хувцастай,зарим нь бүр малгайтай цамцтай
  • Ширээн дээр тавьсан уух зүйлс нь менюн дээрхээсээ өөр
  • Ширээний дугаар байхгүй

Хос хоёрын толгой ширээний хажууд хөгшчүүлээ суулгах хүндэтгэлийн урт ширээ засагдах байсныг засаагүй, энэ бол арай дэндүү доромжлол байсан. Мөн тавгийн боов,идээ маань нураад уначихсан байсан.

Ширээнүүд дээр 10-лаа суулгана гээд бид 2 зочдынхоо нэрсээр нь ширээг нь дугаарлаад хуваарьлаад үүдэндээ тавьсан байсан нь ямар ч хэрэг болоогүй зочидоо 7,7-оор суулгаад бүх юм зах замбараагүй болсон. Аав ээж маань ч суух суудалгүй зүгээр л явж байсан гээд боддоо. Тэр өдөр хүний урманд хоол ч идэж чадаагүй. Тийм замбараагүй юм болж байхад Зб нь тааралдаад тоог нь гаргачихлаа танайхаас 20 хүн илүү байна гэсэн.За яахав илүү байсан байж болно, ЗБ хүн чинь тэр асуудлыг дор нь шийдээд, хүмүүсээ гялс суулгаад дараа нь бид нартай тооцоо хийж болнодоо, төрсөн өдөр биш хурим штээ, хүн амьдралдаа ганцхан өдөх хуримаа хийнэ, тэр өдрийг минь энэ газар үнэхээр баллаж чадсан.

250 хүний захиалга өгсөн гэхдээ 270 хүний хоол гарсан танайхаас уучлалт гуйгаад 250р тооцоо авсан гэх боловч үнэндээ тийм байгаагүйм байна гэж хурим болсноос хойш найз нөхөд хамаатан саднаасаа мэдлээ. 11 үүлээ сууж байсан хүмүүсийн дунд ганцхан хоол ирсэн, 10аараа сууж байсан хүмүүст 2 хон хоол гэх мэтчилэн гомдол надад ирсээр л байна.Хоол ирэхгүй юмуу гэхэд зөөгч нар нь одоо дахиж хоол гарахгүй штээ гэж хэлсэн гэсэн. Хоолнууд нь ширээнүүдэд зэрэг зэрэг ирдэг байтал уван цуван ирж байсан,beef steak гэсэн чинь зүгээр чанасан мах.Хүүхдүүд гэхэд 37 хүүхдээр хоол захиалсан гэтэл хүүхдүүд дунд хэдхэн пизза, тахиа мини бургер, хүүхдүүд маань өлсөөд дагуулж өөр газар хоол идүүлсэн.Төрсөн өдөр давхар авснаас болоод хүүхдүүд маань хувцас солих өрөөнд байсан гээд боддоо.Бас халбага сэрээгээ бөөнд нь базаж авчирч ирснээ цааш нь тараачих гэж зочидод маань хэлдэг зөөгчтэй ресторан урьд өмнө нь үзээгүй шүү бурхан минь.

Авчирч өгсөн чихэр жимсийг маань аятайхан ч элбэг дэлбэг тавиагүй сэтгэлгүй гэхэд дэндүү сэтгэлгүй хариуцлагагүй газар. Бялуу хуваах болоход, хутга байхгүй хөтлөгч маань хөөе хутга гээд дуудаж байж авчирах жишээтэй, зүссэний дараа гялс бялуу авч яваад зочидод тараах ёстой байтал байгаад л байсан 2,3 хэлж байж зүсүүлж тараалгасан.Зөөгч нар нь зүгээр л юу ч мэдэхгүй 10жилийн хүүхдүүд авчирчихсан.Ширээн дээрх пивонууд нь зөөгч нар нь задлаж өгөхгүй болохоор байгаад л байсан. Бас тэр өдөр бороотой байсан болохоор эхний хэсгийн үйл ажиллагаа гадаа яваад,зочидоо дотогш оруулсан.Бороо орноо гэдэг нь 7 хоногийг өмнө тов тодорхой болсон байхад эдний зүгээс Б төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна, та нар минь ширээгээ 2 янзаар хуваарьлаарай!, дотогшоо шилжиж магадгүй байна шүү! Багтаамж багасахнээ, дотор давхар ширээ засалт хийнэ шүү гэсэн ямар ч зөвөлгөө өгөөгүй, өөрсдөө ч гэсэн ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй нь сэтгэлгүй байгаа нь харагдаж байгаан. Ирсэн бүх зочид маань үйлчилгээг нь мууг нь гайхсаар буцсандаа, ирсэн зочидод маань бороо бол нөлөөлөөгүй Зб сайтай байсан бол гадаанаас дотогш шилжихгүй дуусгах ч боломж байсан.Энэ газрууд ирж байгаа 200,300 зочидод тултал үйлчлээд сэтгэл хангалуун гаргавал үүний ард өчнөөн захиалга байгаа гэж боддоггүйм байхдаа,явж явж хөтлөгч мундаг, урлаг нтр нь давгүй байсан болохоор хурим маань бүр ч бүтэн сүйрчхээгүй дууссанд бага ч гэсэн баяртай байна.

Нэмж хэлэхэд рестронууд юу л гэж юу гэж цэцэг ургуулж болно, 100% битгий итгээрэй, өөрийн хүмүүсээс 4 хүн ч юмуу заавал байлгаарай.

  • Амалсан болгоныг нь сайн бичиж аваад, дараа нь шаардаарай
  • Гарсан хоол,уух зүйлсийг бүгдийг сайн бүртгээрэй
  • Хүний тоогоо сайн тоолоорой

Жич : @Zaisan Hill event hall биш шүү, зайсан хилл д байдаг @Z terra шүү @grandzaisanhill zterra" гэжээ.

И.Мөнхжаргалыг АН-ын Генсекээр “жинхэлж“, тэргүүн дэд даргаар Ө.Шижирийг томиллоо
 
ХОХИРОГЧИЙН ДҮҮ: Эмч нар ахын маань гавлын ясны хагархайг бидэнд баримт болгон өгсөн, одоогоор биеийн байдал маш хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.