Сурагчдын өдрийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлнэ
10 САРЫН 17, 2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ сурагчдын өдрийн хоолны тарифыг нэмэгдүүлэх тухай дурдсан. Тэрбээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулахыг мэдэгдсэн юм. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна.
ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс даадаг. Ингэхдээ бага ангийн сурагчийн үдийн цайг 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 1,650 төгрөгт багтаан өгч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн  139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж  үүнд нийт 32 тэрбум төгрөг  зарцуулагддаг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх