"Чамд заавал тусална" facebook live concert болно
10 САРЫН 17, 2020

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Чамд заавал тусална" төслийн хандивын аян үргэлжилж байна.
Энэ аяны хүрээнд өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагийн санаачилснаар “Nuans” попера хамтлагийн дэмжлэгтэйгээр 19:00 цагт Facebook Live Concert болох гэж байна.
Уг цахим тоглолтод хоёр цагийн турш дуучин Г.Эрдэнэтунгалаг болон “Nuans” хамтлагийн уянгат сайхан дуунуудтай хамт байж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Чамд заавал тусална" богино хэмжээний кино төсөлд маань сэтгэлийн дэм өргөх боломжтой юм.
Хандивын данс: Хаан банк Т.Мөнхсарнай (хамтран эзэмшигч С.Баярсайхан) эзэмшигчтэй хамтын данс 5624028159. Та бүхэн гүйлгээний утга дээрээ Овог нэр утасны дугаараа заавал бичиж энэхүү аянд нэгдэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх