Эрэн сурвалжлагдаж байсан хоригдлыг баривчилжээ
10 САРЫН 17, 2020

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2020 оны аравдугаар сарын 15-ны 20:00 цагийн орчимд зам засварын ажилд ажиллаж байгаад оргосон хорих ангийн ялтан Г.Эрдэнэпүрэвийг  баривчилжээ. Түүнийг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг "Шалын хоолой" гэх газраас эрлийн хэсэг олж тогтоон баривчилсан байна.
Хоригдол Г.Эрдэнэпүрэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2.1, 17.1.2.3, 17.1.2.4 дэх зүйл ангиар /хулгайлах гэмт хэрэг үйлдэн/ 6.8 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд эдлэх ёстой ялынхаа 70 хувийг эдэлсэн учраас гадуур ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх