Азербайжаны Гянжа хот цохилтод өртсөний улмаас 12 хүн амиа алджээ
10 САРЫН 17, 2020

Азербайжаны Гянжа хот пуужингийн цохилтод өртсөний улмаас 12 энгийн иргэн амиа алдаж, шархадсан хүний тоо 40 давсан тухай тус улсын ерөнхийлөгчийн туслах Хикмет Гажиев мэдэгджээ.
“Аврах ажиллагаа үргэлжилж байна. Арменийн террорист бодлогод цэг тавих хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэжээ.
Өмнө нь цохилтын улмаас 6 хүн амиа алдсан тухай мэдээлсэн байна. Азербайжаны Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, цохилт өгсний улмаас иргэний дэд бүтцийн болон авто тээврийн олон байгууламж сүйджээ. 
Уулын Карабах дахь байлдааны ажиллагааны бүсээс нэлээд зайтай байрладаг Азербайжаны хоёр дахь том хот Гянжа 10 дугаар сарын 11-нд мөн Арменийн талаас өгсөн пуужингийн цохилтод өртсөн юм. Тэр үед 10 хүн амиа алдаж, 34 хүн шархаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх