Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 252 иргэн эх орондоо ирлээ
10 САРЫН 17, 2020

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:44 цагт газардлаа. Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-51,
  • Өндөр настан-30,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-22,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
  • Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайн нислэгээр "Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч буй" талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн. 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх