“Монгол ур чадвар -2020” тэмцээний 1-р шатны ялагчид тодорчээ
10 САРЫН 16, 2020

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Мэргэжлийн холбоодтой хамтран “МОНГОЛ УР ЧАДВАР -2020” ур чадварын тэмцээнийг зохион байгуулж 1-р шатны ялагчаа тодрууллаа.

2-р шатнаас шалгарсан шилдгүүд 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.Тэмцээн гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, токарь гэсэн 7 төрлөөр болов. Эхний шатны шалгаруулалтад 32 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 80 орчим оролцогч ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулсан юм.

I. САНТЕХНИКЧ МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Баяртүвшин Дундговь МСҮТ

2-р байр Г.Адъяадорж Барилга технологийн коллеж

3-р байр С.Отгонбаяр Улаангом ПК

II. ГАГНУУРЧИН МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Гантогтох Техник технолог ПК

2-р байр Г.Отгонцэцэг Герман Монгол МСҮТ

3-р байр М.Энхамгалан Skillstech МСҮТ

III. ТОКАРЧИНЬ МЭРГЭЖИЛ

1-р байр Г.Очбаатар Дорнод ПК

2-р байр Б.Сэргэлэнбаатар Скиллс Тек МСҮТ

3-р байр Н.Төгөлдөр Налайх МСҮТ

4-р байр Б.Эрдэнэбилэг Налайх МСҮТ

IV. ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖИЛ

1-р байр Ч.Ялалт Баянхонгор аймаг дахь ПК

2-р байр А.Шинэхүү Налайх МСҮТ

3-р байр Ш.Энхбаяр Өмнөговь ПК 3-р байр

V. МОДОН ЭДЛЭЛИЙН МУЖААН

1-р байр Б.Гарьдмагнай Техник технологийн ПК

2-р байр Г.Пүрэвдаваа Ховд хөгжил ПК

3-р байр Э.Алтан-Од Завхан ПК

VI. БАРИЛГЫН ӨРӨГ УГСРАГЧ МЭРГЭЖИЛ

1-р байр О.Наранбаатар Барилгын политехник коллеж

2-р байр А.Оюунмөнх Баянхонгор Политехник коллеж

3-р байр Г.Ган-Очир Дархан –Өргөө Политехник коллеж

VII. ТОГООЧ МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Тэлмэн Техник технологийн политехник коллеж

2-р байр Ч.Пүрэвлхам Өвөрхангай аймаг дахь политехник коллеж

3-р байр Л.Амгаланцэцэг Төв аймаг зуун мод МСҮТ

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх