Д.Пүрэвдаваа: МАН өөрсдөө маш их хэмжээний мөнгө тараасан
10 САРЫН 16, 2020

 

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр /2020.10.16/  орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа: “АН энэ удаагийн сонгуульд  нийслэлд нэг, дүүрэгт буюу Сүхбаатар дүүрэгт ялж, нийтдээ 8 суудал авлаа. Сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн олон асуудал гарсан. Хуулийн байгууллагаас хариу ирсний дараа  тодорхой болох байх. Хар машин дээр гэхэд хүмүүсийн яриаг сонссон байх. “Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амжилттай хэрэгжсэн юм, хар машин дээр нэрс оруулж болно" гэж ярьсан.  Хоёрдугаарт, Улсын бүртгэдийн ерөнхий газар /УБЕГ/ нэрсийн жагсаалт дээр магадгүй эрх баригч намын талд ажилласан байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнө нь  нэр дэвшигчид хэний саналаар сонгогдох гэж байгаагаа мэдэх эрхтэй  байсан. Сонгууль болохоос 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн нэр дэвшигчид нэрсийн жагсаалтыг өгдөг байсан.

Гэтэл сүүлд Сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтыг  нууцалсан. Энэ заалтаа  хуульдаа оруулаад баталчихсан. Эндээс эргэлзээтэй байдал үүсч байна.

Маш олон хүмүүс хуруугаа уншуулалгүй регистрээ хэлээд санал өгсөн байх жишээтэй. Ардчилсан намынхан ялагдахаараа янз бүрийн тайлбар хэлдэг гэх байх. Гэхдээ хар машины дүн шууд сервер руу явалгүй өөр газар руу явдаг байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, нийслэл дээр хэсгийн хороодоос ирж байгаа мэдээллийг олон нийтэд харуулсангүй.

МАН өөрсдөө маш их хэмжээний мөнгө тараасан. Тэр тараасан мөнгөө бүдгэрүүлэхийн тулд магадгүй зохион байгуулалттай хийсэн ажил байж магадгүй. МАН-ын нэр дэвшигч нар бүгд хандивын дансаа "Төрийн банк" дээр нээлгэсэн байсан. Ухуулагч хийсэн хүн болгон дандаа "Төрийн банк"-аар дамжуулж мөнгө авсан. Одоо бол бэлэн мөнгө бариад мөнгө тараагаад байдаг муйхар хүн байхгүй, мобайлдана шүү дээ” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх