Д.Трамп халдвар авснаас хойш Азийг эсэргүүцсэн жиргээ нэмэгджээ
10 САРЫН 16, 2020

Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаас хойш Твиттерт Азийг эсэргүүцсэн жиргээ өссөн байна.

“Гүтгэлгийн эсрэг лиг” нэртэй нийгэмлэг нь аравдугаар сарын 2-ноос хойш Трампын халдвар авсантай холбоотой жиргээнүүдийг судалж үзсэнээ тайлагнажээ. Уг тайлангаар 12 цагийн дотор Азийг, тэр дундаа БНХАУ-ыг эсэргүүцсэн жиргээний тоо 85 хувиар эрс нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарсан аж. Үүнээс өмнө Дональд Трамп цар тахлыг “Хятадын алдаа”, “Хятад вирус” гэх мэтээр тодорхойлж мэдээлэл хийсний дараа мөн Азийг эсэргүүцсэн жиргээ тогтмол бага хэмжээгээр нэмэгддэг байжээ.

Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай халдвар авсан гэх мэдээ цацагдахаас дөрвөн цагийн өмнө нийтлэгдсэн 2.7 сая жиргээг дараа өдрийн мөн тооны жиргээтэй харьцуулан судалсан байна. Ингэхдээ тэд Трамп, Меланиа хоёрын нэрнээс гадна хятад вирус, тахал, хятад ханиад, Ухань зэрэг үг орсон жиргээнүүдийг хайж үзжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх