Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна
10 САРЫН 16, 2020

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргаснаар 2020-2021 онд Баянхонгор аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарчээ.

Баянхонгор аймаг 8.8 сая га бэлчээрийн талбайгаас ашиглах боломжтой бэлчээр 7.4 сая га талбай байдаг аж. Тухайн талбайд 2-2.5 сая толгой мал бэлчээрлэх даацтай бөгөөд сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн байна.

Зуншлагын байдлын тухайд 45 хувьд дунд, 55 хувьд муу буюу 1999-2000 оны зудын нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна. Зуншлагын байдлаас шалтгаалан өөрийн аймгийн нутагт 710 өрхийн 802 мянган мал, бусад аймгийн нутагт 142 өрхийн 405 мянган мал, нийт 852 малчин өрхийн 1.2 сая мал отор нүүдэл хийж байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний мал дээр орлого, зарлагын хөдөлгөөн хийснээр 6.076.514 толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 10.777.453 толгой мал бүртгэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх