Д.Сумьяабазар: Хотоо хөгжүүлэх чин сэтгэлтэй, шантрашгүй хүнийг Нийслэлийн Засаг дарга болгоно
10 САРЫН 16, 2020

Монгол Ардын Намаас Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: "МАН-д хариуцлага хүлээлгэсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлж байна. МАН-ыг ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөнд баярлалаа.

9 дүүргийн хэмжээнд МАН 200 суудал авлаа. Бүх шатны үйл ажиллагаа яаралтай явагдах ёстой. Амжилт ялалтад баярлаад цаг алдахгүйгээр асуудлаа шийдвэрлэхийн төлөө бид шуурхайлан орлоо. Их хурал, Засгийн газар, орон нутгийн түвшинд хөгжлийн чиг хандлага жигд яригдаж, хэрэгжих ёстой" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх