Д.Амарбаясгалан: МАН 13 аймгийн 185 суманд ялалт байгууллаа
10 САРЫН 16, 2020

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа.

Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх