Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олджээ
10 САРЫН 16, 2020

Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олдсон байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Орхон голын ус руу сэлэх гэж  ороод живсэн.

Осолдсон иргэдийг эрэн хайх ажлыг энэ сарын 4-н хүртэл үргэлжлүүлж, эрэл мухардсан тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийн ажиллагааг зогсоогоод байсан. Тэгвэл өчигдөр /2020.10.15/ ОХУ-аас осолдсон иргэдийн цогцсыг хүлээлгэн өгсөн байна. Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж өчигдөр 22.10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх