Монгол Улсын харьяат 272 хүүхэд гадаадын иргэнд үрчлүүлжээ
10 САРЫН 16, 2020

Монгол улсад 1999 оноос хойш 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлжээ. Үүнээс АНУ-д 156, Германд 36, Италид 22, Францад 20, Нидерландын Вант Улсад 7, Өмнөд Солонгост 6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгдсэн байна.

НҮБ-ын  “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод заасны дагуу 2 буюу 3 талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг. Гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжиж байгаа талаар тайланг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлдэг байна.

Монгол Улсын харьяат  хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэхдээ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенц, “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенц, Монгол улсын гэр бүлийн тухай хуулийг мөрдлөг болгодог байна. Монгол Улс “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцод 1998 онд нэгдэн оржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх