Санал авах 453 байранд улсын байцаагчид хяналт тавьж байна
10 САРЫН 15, 2020

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар сонгуулийн санал авах 453 байранд хяналт тавин ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжилтэнд НМХГ-ын 255 улсын /ахлах/ байцаагч, 14 албан хаагчид 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн 171 хорооны 453 санал авах байранд коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт санал авах үед халдвараас сэргийлэх мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх