УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө
10 САРЫН 15, 2020

УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй онцгой дэглэмтэй үед Монголын ард түмэн Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн санал хураалтаа өгч байна” гэжээ.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд хүндэтгэлтэй хандаж оролцохыг уриаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх