Ерөнхий сайд саналаа өглөө
10 САРЫН 15, 2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өгчээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан  нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгасан.

Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн байна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолно. Улсын хэмжээнд нийт 2 сая 140 мянга 95 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тэдгээрийн 126 мянга 194 нь түр хасав тэмдэглэгээтэй байна. Нийслэлд нийт нэг сая 45226 сонгогч байгаагаас 90 мянга 48 нь түр хасав тэмдэглэгээтэй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх