Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно
10 САРЫН 15, 2020

Орон  нутгийн сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой. Сонгуулийн хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

Иймд санал авах өдөр аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахгүй байх, зайлшгүй шалтгаанаар ажиллаж байгаа бол сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангаж, чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос анхааруулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх