Сүхбаатар аймагт 40,3 мянган иргэн санал өгнө
10 САРЫН 15, 2020

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт амжилттай эхэллээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд 67 хэсгийн хороонд 40337 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн зөөврийн хайрцгаар 771 хүн санал өгчээ.

Санал авах ажилд нийт 600 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр хууль хүчний байгууллагын төлөөллүүд хяналт тавин ажиллаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх