Шанхайн биржид худалдах зэсийн үнэ 51440 юаньд хүрчээ
10 САРЫН 14, 2020

Зэсийн ханш өнгөрсөн долоо хоногт сүүлийн гурван сард байгаагүй өндөр дүнгээр өсчээ. АНУ эдийн засгаа дэмжих арга хэмжээ авна гэсэн хүлээлт үүссэн, уг таваарын хамгийн том үйлдвэрлэгч Чилийн Канделариагийн уурхайн ажилчид ажил хаясан зэрэг нь үүнд голлон нөлөөлснийг “Reuters” дамжуулав. Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдах суурь суурь металлын ханш баасан гарагт нэг хувиар өсөж, тонн нь 6752 ам.доллартай тэнцсэн байна.

Түүнчлэн Шанхайн биржид ирэх сар нийлүүлэх зэсийн үнэ нэг хувиар нэмэгдсэнээр тонн нь 51440 юань буюу 7661 ам.долллартай тэнцсэн нь есдүгээр сарын 23-наас хойших өндөр дүн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх