BTS хамтлагийн ахлагч Хятад шүтэн бишрэгчдээ бухимдуулжээ
10 САРЫН 13, 2020

Өмнөд Солонгосын BTS хамтлаг Солонгосын дайны талаар нэгэн гишүүний бичсэн сэтгэгдлийн улмаас Хятадад хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Хамтлагийн ахлагч RM бичсэн сэтгэгдэлдээ 1950-53 оны мөргөлдөөний үеийг дурдсан байна. Түүний хэлсэн үг Бээжин дайнд Умардыг дэмжиж байсан тул Хятадын сошиал хэрэглэгчдийн эгдүүцлийг төрүүлжээ. Энэхүү маргаан нь арилжааны наймаанд ч нөлөөлсөн бололтой. Samsung, спортын брэнд Fila, автомашин үйлдвэрлэгч Hyundai зэрэг компаниудын BTS-ийн сурталчилгаа Хятадын хэд хэдэн вэбсайт эсвэл олон нийтийн мэдээллийн платформоос алга болсон байна. BTS хамтлаг Хятадад олон дагагчтай бөгөөд Хятадын алдартай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох “Weibo” платформ дээр дор хаяж таван сая шүтэн бишрэгчидтэй болжээ.

Хамтлагийн ахлагч RM нь АНУ, Өмнөд Солонгосын харилцааг тэмдэглэн шагнал гардуулах үеэр “Манай хоёр үндэстний хамтдаа туулж өнгөрүүлсэн зовлон шаналал, тоо томшгүй олон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн золиослолыг бид үргэлж санаж байх болно” гэжээ. Үүнд уурласан хүмүүс “BTS Хятадаас мөнгө хийх ёсгүй” гэж Weibo-д олноор бичиж буйг Reuters агентлаг мэдээллээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                    Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгосын 200,000 орчим цэрэг, 36,000 Америк цэргүүд, мөн сая сая энгийн номхон иргэд амиа алджээ. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадаас ирсэн 180,000 цэрэг бас амиа алдсан тухай мэдээлжээ.

С.Хонгорзул

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх