Лейкэрсийнхэн багийнхаа тоглогчийг "мартжээ"
10 САРЫН 12, 2020

Аварга болсон Лос Анжелэс Лейкэрс багийнхан хэт баярласандаа багийн тоглогч Күйн Күүкийг мартан автобусандаа суугаад ордноос хөдөлжээ. Күйн Күүк багийн хамтрагч Жи Ар Смитийн автобусанд явж буй лайв бичлэгийг үзсэнээр өөрийгөө орхигдсоныг мэджээ. Тэрээр түүний бичлэгний доор:

"Аварга авсан хэдий ч алхаад харих юм байна л даа" хэмээн бичжээ. 

Күйн Күүк плей-оффын таван тоглолтод л оролцсон бөгөөд НБЭ-ийн финалд Майами Хитийн эсрэг талбайд нийт 1 минут 23 секундыг л өнгөрүүлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх