Лейкэрс хожиж цувралыг 3:1-ээр тэргүүлж эхэллээ
10 САРЫН 07, 2020

НБЭ-ийн аваргын төлөө цувралын дөрөв дэх тоглолт Лос Анжелэс Лейкэрс Миами Хит багуудын хооронд болж 102:96 харьцаатайгаар Миами Хит хожил байгууллаа.
Миами Хитээс Жимми Батлер 22 оноо, 10 самбар авсан бол цувралын эхний тоглолтод мөрний бэртэл авсан багийн гарааны төвийн тоглогч Бам Адэдаю өнөөдрийн тоглолтод эргэн ирж 15 оноо авч багтаа хувь нэмрээ орууллаа. 
Лейкэрсээс Леброн Жэймс 28 оноо, 12 самбар Энтони Дэвис 22 оноо, 9 самбар авсан үзүүлэлттэйгээр тоглолтыг өндөрлөлөө. Тоглолтын сүүлийн үеийн эгзэгтэй мөчид Лейкэрсийн урд шугамны хамгаалагчид болох Кентавис Калдвэл Поп, Ражон Рондо нар тун сайн тоглолоо.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх