Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн автозамын түгжрэл
10 САРЫН 05, 2020

Статистик тоон мэдээллээс харвал Америкчууд жилд дунджаар таван өдрийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна. Үүнээс дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн түгжрэлд тооцогдсон тохиолдлууд цөөнгүй аж. Та бүхэнд дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн түгжрэлийн тухай мэдээллийг хүргэж байна.

АНУ: Хоёр өдөр, 160 км

Сандралаас үүдэн түгжрэл үүсдэг. 2005 оны 9-р сард Рита хар салхи Техас мужруу ойртож байсан тул тус мужийн оршин суугчдыг хурдны замаар яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болсны улмаас хэдхэн цагийн дотор 160 км урт түгжрэл үүссэн байна.  Жолооч нар  хоёр өдрийн турш тус зам дээр гацсан бөгөөд хүмүүсийг нүүлгэн шилжүүлж амь насыг нь аварчээ.

Франц: Нэг өдөр, 170 км

Энэхүү түгжрэл нь ХХ зууны хамгийн урт түгжрэл болж Геннисийн номонд бүртгэгджээ. 1980 оны 2-р сард болсон улс төрлийн үймээнээс үүссэн байна. Альпийн нуруунд долоон хоног болсны дараа таван сая гаруй францууд Парис хот руу буцахаар болсноор Парис-Лионы хурдны зам дээр 170 км урт түгжрэл үүссэн ажээ. Өтгөн манан гарснаар нөхцөл байдал улам хүндэрсэн байна.

Хятад: Хоёр долоо хоног, 260 км

Хятадад хамгийн урт түгжрэл хоёр долоо хоног үргэлжилжээ. Замын ажлаас үүдэн 2010 оны 8-р сарын 14-ний өдөр Бээжин-Төвдийн хурдны зам дээр түгжрэл үүссэн байна. 260 км урт үргэлжилсэн замын түгжрэлд олон сая хүн байсан бөгөөд хөдөлгөөний хурд өдөрт 1 км хүрэхгүй байв. Орон нутгийн оршин суугчид ус, хоол хүнсийг маш өндөр үнээр зарж эхэлсний зэрэгцээ дээрмийн хэд хэдэн хэрэг гарснаар 400 гаруй замын цагдаа хөдөлгөөн зохицуулж хэв журамд нь оруулжээ.

Сан Паули: 309 км ба нэг өдөр

Сан Паули нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт орших хамгийн олон буюу 20 сая хүн амтай Бразилын эдийн засгийн төв юм. 2013 оны 11-р сард хамгийн ачаалалтай цагаар 309 км урт түгжрэл үүссэн нь түүхэн дэх хамгийн урт түгжрэл болжээ. Уг орой олон тооны оршин суугчид улс тунхагласны баярыг тэмдэглэхээр хотоос гарч байсан ажээ. Энэхүү түгжрэлийн уртыг эвдэх түгжрэл одоо болтол бүртгэгдээгүй бөгөөд Сан Пауло хот нэг хүнд ноогдох нисдэг тэргэн таксины тоогоороо тэргүүлдэг байна. Үүний өмнөх дээд амжилт нь 2009 оны 6-р сард Сан-Паулу хотод 293 км урт түгжрэл болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх