Шүүмжлэл дагуулсан сурталчилгааны хуудас хууль зөрчсөн үү
10 САРЫН 02, 2020

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшигчид сурталчилгааны ажилдаа орж, өөрсдийн постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудсаараа дамжуулан түгээж байна. Эдгээр нэр дэвшигчдээс олны анхаарлыг татсан, содон харагдах гэсэн маркетинг үзэгдэх болов. Баян-Өлгий аймагт МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Х.Өмиргүл өөрийн сурталчилгааны хуудасны бичвэрийг казак хэл дээр бичсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь төрийн хэлний тухай хуулийн 5.1-р зүйлийн “Монгол Улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна” гэсэн заалтыг зөрчжээ.

А.Мишээл

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (1)

Нийтлэх
Зочин
[202.126.89.71]
2020-10-02
Шууд хас муу балай новшийг
Хариулах