Дорнод бүсийн аварга Миами Хит
09 САРЫН 28, 2020

Дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит, Бостон Селтикс багуудын цувралын 6 дахь тоглолт болж 125:113 харьцаатайгаар Миами Хит тэргүүллээ. Ингэснээр цуврал дуусч дорнод бүсийн аваргаар зургаан жилийн өмнө мөн бүсийн аварга болж байсан Миами хит баг тодорлоо.
Миамигаас Бам Адэбаю 32 оноо 14 самбар авсан бол түүнээс гадна дөрвөн тоглогч 15-аас дээш оноо аван багаараа тун жигд тоглон хожил байгуулж дараагийн шатанд шалгарлаа. 
Харин Бостон Селтиксээс Жэйлэр Броун 26 оноо авсан бол Жэйсон Тэтум 24, Кэмба Уокэр 20, Маркус Смарт 20 оноог тус тус авсан байна. 
Ингэснээр Миами Хит НБЭ-ийн аваргын төлөө өчигдөр хожил байгуулан өрнөд бүсийн аварга болсон Лос Анжелэс Лейкэрс багтай өрсөлдөхөөр боллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх