Өрнөд бүсийн аварга Лос Анжелэс Лейкерс
09 САРЫН 27, 2020

Өрнөд бүсийн аваргын төлөө Лейкерс, Наггетс багуудын цувралын 5 дахь тоглолт болж 117:107 харьцаатайгаар Лейкерс тэргүүллээ. Ингэснээр цуврал дуусч өрнөд бүсийн аваргаар Лос Анжелэс Лейкерс баг тодорлоо.

Лейкерсээс Леброн Жеймс 38 оноо, 16 самбар, 10 ашигтай дамжуулалт өгч трибл дабл хийсэн бол Энтони Дэвис 27 оноо асч түүнд тус хүргэжээ. Харин цувралыг орхиж гэртээ харихаар болсон Наггетсаас Никола Йокич 20 оноо, 7 самбар Жерэми Грант 20 оноо 9 самбар авсан байна.

НБЭ-ийн аваргын төлөө цувралд Лос Анжелэс Лейкерс Миами Хит, Бостон Селтикс багуудын цувралын ялагчтай тоглох ба тус цуврал нь 3:2 харьцаатайгаар үргэлжилж буй. Ингэснээр дараагийн шатны өрсөлдөгчдөөсөө түрүүлж цувралыг дуусгаж илүү удаан хугацаанд амрах боломжийг бүрдүүлж чадлаа. 

Наггетсийн хувьд өмнөх хоёр ч цуврал дээр 3:1-ээр хожигдож яваад долоон тоглолт гарган хожил байгуулсан бол тэдний плэйоффийн аялал энэ хүрээд өндөрлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх