Б.Пүрэвсүрэн
Б.Пүрэвсүрэн нөхөр, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотноо амьдардаг. 1998 онд МУИС-ийн ОУХДС дүүргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт гадаад албаны мэргэжилтнээр ажилд орсон. Ерөнхийлөгчийн гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалт, АНУ, Индонези, Турк, Египет зэрэг улсад айлчлалаар явахад англи хэлний орчуулагчаар ажиллаж байсан. 2005 онд хүнтэй сууснаас хойш бүтэн цагийн ээж болсон. Хажуугаар нь гэрээгээр олон улсын хурал, сургалтын орчуулга хийхээс гадна зорилгоо тодорхойлох, хүнтэй үр дүнтэй харилцах сэдвээр үндэсний ба олон улсын сургагч багшаар ажилладаг. Бага охиноо хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш асран хамгаалагч нарыг урамшуулах чиглэлээр идэвхтэй ажилладаг болсон. Түүнчлэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга аргачлалын талаар судалж ээж аавуудтай хуваалцдаг болсон. Хоёр том хүүхдээ АНУ-ын дунд сургуульд алсын зайнаас сургадаг. Гэрээр хүүхдээ нийт 9 жил сургасан туршлагатай.