Н.Энхбаяр
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх. 1992 оноос эхлэн өнөөг хүртэл Монгол Улсын эдийн засгийн бодлого боловсруулах түвшинд ажиллаж иржээ. Тэрбээр Дэлхийн банкны Австрали, Шинэ Зеланд, Монголыг хариуцсан Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж ирсэн туршлагатай. Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажилд оролцсон байна. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах арга замын талаар судалгааны ажил хийж байгаа аж.